Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

ӨНӨӨДӨР: Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган болно

2021-08-25 09:14:12
Error loading player: No playable sources found

- Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Улаанбаатар хот

09:00 цагт: Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганыг зохион байгуулна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн зөвлөлийн цахим хуудсаар шууд дамжуулах болно.

Монголын Залуучуудын холбоо

09:00 цагт: Азийн анхны залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын холбоо байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан тус холбооны ахмадууд, удирдлагууд болон зочид төлөөлөгчид Утас: 99478825

“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: Иргэний хөдөлгөөнүүд хэвлэлийн хурал хийнэ.

“Русский дом”

14:30 цагт: Дуучин Б.Амархүү Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар ОШУСТ (РНЦК)-ийн дэргэдэх дуулаачийн сургуулийнхаа хоёр дахь элсэлтийг авах гэж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган болно  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй