Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам Төв аймгийн нутгаар дайран өнгөрч байна

2021-08-25 15:51:03
Error loading player: No playable sources found

Өмнөд хилээс хойд хил хүртэл хөндлөн гүйж яваа хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам өнөөдөр Төв аймгийн нутгаар дайран өнгөрч байна. Эмэгтэй хүнд, эх хүнд баймгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргаж энэ урт замыг туулж яваа түүнд сэтгэлийн дэм өгөхөөр гэр бүлийнхэн нь зорин очиж уулзсан байна.

Энэ үеэр хүү нь 24 хоногийн өмнө уртын аянд мордсон ижийтэйгээ ирж уулзжээ. Ээжийнх нь хүрэх газар хол учир хүүгээ үнэрлээд зорилгоо биелүүлэхээр гүйлтээ үргэлжлүүлэн  цааш гүйжээ.

Ташрамд дуулгахад, Т.Рэнцэнбадам энэ сарын 1-нд Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас гарч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг гүйж туулан, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-нд бариандаа орохоор төлөвлөсөн билээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам Төв аймгийн нутгаар дайран өнгөрч байна  
Үзсэн: 2181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй