Шууд Chart

“Пушкаш” академийн салбарыг Монголд байгуулах талаар ярилцлаа

2021-08-26 12:56:24

МХБХ-ны 2020-2028 оны “Урт хугацааны стратеги хөтөлбөр”-ийн хүрээний 1 дүгээр зорилтот тусгагдсан “Мэргэжлийн хөлбөмбөг”, гуравдугаар зорилтод тусгагдсан “Мэргэжлийн болон мэргэшсэн боловсон хүчин” бэлтгэх зорилгоор Унгарын Элчин сайдын яамтай МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал нар уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтын гол зорилго нь 2015 оноос хойш хэрэгжиж байгаа “Пушкаш” академитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал юм. Жилд солилцдог тамирчин тоог нэмэгдүүлэх, охидын тамирчин солилцоог оруулах, дасгалжуулагч солилцоог эхлүүлэх, “Пушкаш” академийн салбарыг Монгол Улсад байгуулах, мөн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс текболын спортыг Монгол Улсад хөгжүүлэх асуудлыг ярилцлаа.

Хоёр тал хамтын ажиллагаа амжилттай явагдаж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн бөгөөд Унгарын Элчин сайдын яам МХБХ-ноос тавьсан саналуудыг судлан үзэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой байгаагаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад,

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Пушкаш” академийн салбарыг Монголд байгуулах талаар ярилцлаа  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй