Шууд Chart

Ашигласан гялгар уутны 96 хувь нь ил задгай хаягдаж орчныг бохирдуулж байна

2021-08-27 11:24:16

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 3,5 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс Улаанбаатар хотод 42,5 хувь буюу 1,4 сая тонн нь үүсч байна. Нийт хог хаягдлын 3 хувь нь буюу 105,000 тонн нь гялгар уутны хаягдал юм.

Гялгар уутны хэрэглээ амьдралыг маш ихээр хөнгөвчилж, хэрэглээний амар хялбар байдлыг бий болгодог ч хаягдал болсны дараа байгальд  200-1000 жилийн хугацаанд шингэхгүйгээр хөрсний бохирдол, элэгдэл, цөлжилтөд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг болдог.

Гялгар уутыг цуглуулан дахин боловсруулж хүүхдийн тоглоомын талбай байгуулах цаашлаад олон асуудлыг шийдэх “Зүгээр битгий хая” аян маргааш нээлтээ хийнэ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ашигласан гялгар уутны 96 хувь нь ил задгай хаягдаж орчныг бохирдуулж байна  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй