Шууд Chart

Эрэгтэй жүдочид VII байр эзлэв

2021-08-27 13:31:01

“Токио-2020” паралимпод зодоглосон Монголын хоёр жүдоч хоёул дагах барилдаанд ялагдсанаар долдугаар байр эзэллээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан А.Мөнхбатын хувьд тун харамсалтай дийлдлээ. Тэрбээр Японы Южиро Сетотой хийсэн барилдаанд хутгаж унаган вазари авч, оноогоор тэргүүлж эхэлсэн. Гэвч цаг дуусахаас гуч гаруйхан секундийн өмнө өрсөлдөгчийнхөө хутгаанд цэвэр ялагдав. Ийнхүү япон бөх хүрэл медалийн төлөө барилдахаар болж, А.Мөнхбат барилдаанаа өндөрлөлөө.

Түүнчлэн 60 кг-д барилдсан залуу тамирчин С.Ядамдорж Риогийн паралимпын аварга узбек бөх Шерзод Намозовт хоёр вазари алдан дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Тэрбээр эхний даваанд Ташкентын гран-при тэмцээний мөнгөн медальт Казахстаны Зарина Баибатинатай хүч сорино.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эрэгтэй жүдочид VII байр эзлэв  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй