
“Глоб Интернэшнл” төвийн хуульч Болдхуягийн Пүрэвсүрэн Европын холбооны Хүний эрхийн шагнал хүртлээ.
Энэ үеэр Б.Пүрэвсүрэнг хүний эрхийг хамгаалах тал дээр хуулийн болон өмгөөллийн чиглэлээр ажилласнаас хараат бус, бие даасан судалгааны бүтээлүүд туурвисан, судлаач, мэргэжилтний хувьд мэдээлэл олж авах эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг “олон талт” байдлаар дэмжсэн хэмээн түүнд Европын холбооны Хүний эрхийн шагнал олгосон болохыг онцолжээ.
Хуульч, сэтгүүлч Б.Пүрэвсүрэн хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр түүчээлэн ажилладгаас гадна “Глоб Интернэшнл” төвд хандсан хүн бүрт үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбатыг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар буруутгаж, торгууль оногдуулсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар, шүүх хуралдаж тухайн торгуулийг хүчингүй болгосон юм.
Ташрамд дуулгахад, Б.Пүрэвсүрэн “Гудамжны хууль” ном бичиж, өнгөрсөн зургаадугаар сард хэвлүүлжээ.
Хуульч Б.Пүрэвсүрэн Европын холбооны Хүний эрхийн шагнал хүртлээ | ||
Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.