
Error loading player: No playable sources found
"Токио-2020" зуны паралимпын наадмын пауэрлифтингийн -107 кг-д өрсөлдсөн "Рио-2016" паралимпын наадмын хүрэл мeдальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өнөөдөр эхний захиалгаараа өрсөлдөгчдөөсөө хамгийн хүнд захиалга буюу 241 кг-ыг захиалж, амжилттай өргөсөн. Дараа нь хоёр дахь захиалгаараа 245 кг-ыг захиалж, амжилттай өргөснөөр өрсөлдөгчдөө хошуучилж эхэлсэн билээ.
Ийнхүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөсөн амжилтаар паралимпын наадмын аварга, Монгол Улсын паралимпын хоёр дахь аварга (Өмнө нь Монголын тамирчдаас Д.Баатаржав “Бээжин-2008” зуны паралимпын наадамд аваргалсан) болсон билээ. Тэрбээр арын тамирчнаасаа найман кг-ыг илүү өргөсөн юм.
Эрхэм уншигч танд гавьяат тамирчин, "Рио-2016" паралимпын наадмын хүрэл мeдальт,
.Паралимпын аварга Э.Содномпилжээ Төрийн дууллаа эгшиглүүлж буй агшин | ||
Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.