Шууд Chart

Өнөөдөр ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпын буудлагын төрөлд өрсөлдөнө

2021-08-31 09:52:29

"Токио-2020" зуны паралимпын наадам үргэлжилж байна. “Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчид өчигдөр медалийн буухиагаа алтан медалиар эхлүүлж, пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон “Рио-2016” паралимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ Монгол Улсынхаа Төрийн далбааг Токиогийн тэнгэрт хамгийн өндөрт мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ.

Харин өнөөдөр "Токио 2020" паралимпын наадмын долоо дахь өдөр Монгол Улсын буудлагын спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Зандраагийн Ганбаатар өрсөлдөнө. Түүний хувьд энэ удаагийн наадамд гурван дасгалд өрсөлдөх юм.

Сонирхуулахад, З.Ганбаатар "Рио-2016" паралимпын наадамд мөн гурван дасгалд өрсөлдөх эрхээ авч амжилттай оролцсон билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өнөөдөр ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпын буудлагын төрөлд өрсөлдөнө  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй