Шууд Chart

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 53, орон нутагт 3 гарчээ

2021-08-31 17:37:19

Энэ сарын 30-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 399 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 мэдээлэл бүртгэгджээ.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 53, орон нутагт 3, нийт 56 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Жолооч зорчигч нарыг орон нутгийн замд зорчихдоо хамгаалах бүс зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 53, орон нутагт 3 гарчээ  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй