
Дэлхийн шатрын холбоо олимпын хөдөлгөөнийг таслалгүй үргэлжлүүлэхийн тулд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн Дэлхийн шатрын онлайн олимпиадыг 2021 онд дахин зохион байгуулахаар болж, өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 15-ны хооронд www.chess.com цахим сайтаар зохион байгуулж байна.
Дэлхийн шатрын холбооны 2021 оны онлайн олимпиадад Монгол Улсын баг тамирчид оролцохтой холбогдуулан Монголын шатрын холбооноос Олимпиад зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн 3 дугаар хурал болжээ.
Ажлын хэсгийн хурлаар Дэлхийн шатрын онлайн олимпиадад оролцох нөхцөлд таарах танхимыг бэлтгэх, олон нийтэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх, компьютер тоног төхөөрөмжийн нөхцөлийг хангах зэрэг сэдвээр ярилцав.
Дэлхийн шатрын олимпиадад Монгол Улсын баг тэргүүн хэсэгт өрсөлдөнө | ||
Үзсэн: 471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.