
"Токио-2020" Зуны паралимпын наадамд өнөөдөр таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Ганбатын Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Хүрэлбаатарын Энхтуяа нар орон нутгийн цагаар 11:00 цагт дараалан гарч тулалдана.
Мөн Зандраагийн Ганбаатар спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15:00 цагт хурдан буудлага буудна. Түүнчлэн Дэмбэрэлийн Сэлэнгээ 12:15 цагт байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд Польш улсын тамирчинтай өрсөлдөнө.
Дэлхийн аварга Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар эхний тулаандаа гоц мөргөлөө | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.