Шууд Chart

Хүүхдээ хамгаалах бүс зүүлгэж, зориулалтын суудалд, харгалзах хүнтэй тээвэрлэхийг анхаарууллаа

2021-09-02 10:58:57

Энэ сарын 1-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 342 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 231 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 8, орон нутагт 2 иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 29, орон нутагт 17, нийт 46 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Түүнчлэн Мөн ирээдүй болсон үр хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүс зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хүүхдээ хамгаалах бүс зүүлгэж, зориулалтын суудалд, харгалзах хүнтэй тээвэрлэхийг анхаарууллаа  
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй