
“Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчин З.Ганбаатар өнөөдөр 25 метрийн спорт гар бууны дасгалын тогтоол буудлагаа өглөө гүйцэтгэсэн. Тогтоол буудлагад тэрбээр 30 сумнаас 279 оноо (89, 92, 98) авч, 31 тамирчнаас 19 дүгээр байрт бичигдэж байв.
Гэвч үдээс хойш явагдсан хурдан
Энэ дасгалд БНХАУ-ын тамирчин Хуан Шин 585 оноогоор (тогтоол буудлагад 294, хурдан буудлагад 291) бүх тамирчныг тэргүүлсэн байна. 25 метрийн спорт гар бууны дасгалын медалийн төлөөх буудлага үргэлжилж байна.
З.Ганбаатарын хувьд есдүгээр сарын 4-нд гурав дахь дасгалдаа буюу сонгомол гар бууны 50 метрийн дасгалд онч сорино.
З.Ганбаатар техникийн шалтгаанаар хурдан буудлагадаа оролцож чадсангүй | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.