Шууд Chart

Төрийн ордны хажууд 80 гаруй хоног суулт хийсэн ахмад настан С.Цэвээнд хоёр өрөө байр өглөө

2021-09-02 19:00:41

С.Цэвээн гуайн нөхөр Б.Сононпил 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан юм. Тухайн үед уг ослоор өөд болсон 30 хүний ар гэрт тэр үеийн ханшаар 702 мянган төгрөгийн буцалтгүй тусламж улсаас олгосон аж. Гэвч дэмжлэг үзүүлснийг нь аваагүй байхад авсан гэсэн баримт архив шүүлгэхэд гарч ирсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн нэр төрөө сэргээлгэхээр хүсэлт гарган, суулт зарлаад байсан юм.

Тэгвэл С.Цэвээн гуайг өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазар хүлээн авч уулзан, хоёр өрөө байрны түлхүүр, батламж гардууллаа. Энэ үеэр С.Цэвээн гуай “Ханиасаа 1990 онд хагацаж, хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Тэр үеийн хуулиар улсад 28 жил ажилласан эмэгтэй тэтгэвэрт гардаг хуультай байсан тул эрт тэтгэвэрт гарсан даа. Тэтгэврийн  мөнгөөр хүүхдүүдээ өсгөн, хүнд замыг ч туулсан. Өнөөдөр Хотын дарга хүлээн авч уулзаад, ийм сайхан баяртай мэдээ дуулгасанд маш их баярлаж байна. Гурван сарын турш Төрийн ордны үүдэнд суухад их зүйл бодогдож байлаа. Өнөөдрийн энэ үйл явдал хэлмэгдэж үлдсэн намайг,  бас ханийн минь нэр төрийг цагаатгаж өглөө. Суулт хийж байхад Хотын дарга ирж уулзаад “Таныг ийм олон хоног суулт хийхийг хараад сэтгэл өвдөж байна. Та надтай заавал уулзаарай” гэж хэлээд явсан юм. Харин өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазар намайг хүлээн авч уулзаад, энэ насандаа мартахааргүйгээр баярлууллаа. Гомдож байсан сэтгэлийг минь үнэхээр баярлуулж чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Төрийн ордны хажууд 80 гаруй хоног суулт хийсэн ахмад настан С.Цэвээнд хоёр өрөө байр өглөө  
Үзсэн: 2189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй