
Паралимпын наадмын эмэгтэйчүүдийн таеквондогийн 49 кг-д өрсөлдсөн ОУХМ Х.Энхтуяа дагах тулаанд Мароккогийн С.Эс-Саббарыг 37:21-ээр ялсан юм. Ийн тэрбээр дагах тулаанаа цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон. Мөн 61 кг-д өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ Испанийн Видал Алваресийг 33:11-ээр хожиж, дагах тулааны хагас шигшээд үлдсэн.
Тэгвэл дараагийн тулаандаа Г.Болор-Эрдэнэ Туркийн тамирчинг ялж явсан ч сүүлийн секундэд оноо алдан ялагдсанаар хүрэл мeдалын төлөө тоглох эрхээ алдлаа. Мөн эмэгтэйчүүдийн хөнгөн жинд өрсөлдсөн Х.Энхтуяа Тайландын тамирчинд ялагдан шагналт долдугаар байр эзлэв.
Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар долдугаар байрт орлоо | ||
Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.