Шууд Chart

Дэлхийн шатрын холбоо МШХ-ны эрхийг нэг жил түдгэлзүүлэх шийдвэрээ өөрчиллөө

2021-09-06 18:09:50

Монголын шатрын холбоо Эфстрашиос Гривасын бүтээл “Хос тэмээ” хэмээх номын эхийг худалдан авч орчуулан гаргаж байжээ. Энэ

МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийг шуурхай хуралдуулан үүссэн нөхцөл байдлыг нягтлан зөвлөлдөөд дээрх төлбөрийг хувийн зүгээс шилжүүлснээр Дэлхийн шатрын холбооноос гаргасан эрх түдгэлзүүлэх шийдвэрийг өөрчлүүлж МШХ-ны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой болсон байна.

Түүнчлэн Дэлхийн шатрын хоёрдугаар онлайн олимпиадад тэргүүн хэсэгт тоглох Монгол Улсын баг тамирчдыг тэмцээндээ оролцоход нь хувийн зүгээс дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Сонирхуулахад, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн ч нэрээ татахаар шийдсэнээ мэдэгджээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэлхийн шатрын холбоо МШХ-ны эрхийг нэг жил түдгэлзүүлэх шийдвэрээ өөрчиллөө  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй