
МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт АТГ-ынхан нэгжлэг хийж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Одоогийн байдлаар түүний Удирдлагын академийн урд байрлах, анх оймстойгоо баривчлагдаж байсан гэрийнх нь гадаа хууль хүчний байгууллагынхан болон хэвлэл мэдээлэлийнхэн, МАХН-ын гишүүд цуглаад байгаа аж.
МАХН-ын дарга Н.Энхбаярт шүүхээс 2,6 жилийн ял оноосон ч биеийн байдал нь муудснаар Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Түүний хувьд өвчний улмаас ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ ШШГЕГ, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагад хүргүүлсэн. Энэ хүсэлтийг нь прокурор руу шилжүүлж, эмч нарын дүгнэлт үнэн эсэхийг нь шалгуулж дууссан гэдэг. Шалгалтаар эмч нарын дүгнэлтүүд үнэн байна гэдгийг нь тогтоосон учир энэ долоо хоногт түүний хүсэлтийг шийдэрлэж магадгүй гэгдээд байсан юм.
Ямар учир шалтгаанаар нэгжлэг хийж байгааг тодруулахаар АТГ-руу холбогдоход “энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй, ийм мэдээлэл гараагүй” гэсэн хариу өгсөн бол МАХН-ын олон нийттэй харилцах албанаас тодруулахад “нэгжлэг хийгдэж байгаа нь үнэн. АТГ-аас хийгдэж байгаа гэж эх сурвалжууд ярьж байгаа” гэх хариуг өгсөн юм. Юутай ч одоогоор Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж байгаа бөгөөд хоёр жил сураггүй байсны эцэст эх орондоо ирж, баривчлагдан, Н.Энхбаярын зарим хэрэгт холбогдолтой болохоо хүлээсэн гэх Т.Билэгтийн өгсөн мэдүүлэгтэй энэхүү нэгжлэг ямар нэг байдлаар холбоотой байж мэдэх юм гэж албан бус эх сурвалжууд хэлж байна.
Т.Билэгтийн мэдүүлэг Н.Энхбаярын гэрийг нэгжихэд хүргэсэн үү? | ||
Үзсэн: 9537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.