Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

2021-09-18 06:32:12

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст бороо орж, бага зэрэг сэрүүснэ

2021 оны 09 сарын 18-ны 08 цагаас 20 цаг  хүртэлНутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар бороо орно. Салхи их төлөв баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.


2021 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, 21-нд Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар, 22-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй