
МАХН-ын дарга Н.Энхбаярын Удирдлагын академийн урд байрлах гэрт АТГ-ынхан нэгжлэг хийж байгаа тухай бид түрүүнд мэдээлсэн. Тэгвэл нэгжлэг хийж буй гэрийнх нь гадна МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба очсон бөгөөд хэвлэлийнхэнд ямар нэг тайлбар хийхгүйгээр явсан байна. Хэргийн газарт 20-иод хүн байгаагийн дунд БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, дуучин Н.Гантулга нар байгаа аж. Нэгжлэг эхлээд хоёр цаг гаруй болж байгаа юм байна.
Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн интернэт сайтуудаар янз бүрийн мэдээлэл гарсаар байна. Тухайлбал, өнөөдөр 15 цагийн үед Н.Энхбаярын том хүү Э.Батшугарын найз бүсгүй Дариймаагийн аав Төмөрийн зайсан дахь “Дөрвөн уул” хотхон дахь байрыг битүүмжилсэн гэх мэдээлэл байна.
АТГ-ын ажилтан н.Ууганбаяр гэгч гэрийн эзэгтэй н.Долгормаа руу утасдаж “Гэрт чинь ус алдаад байна” хэмээн хууран дуудаад, гэрт нь орж битүүмжилсэн гэж ойр дотных нь хүмүүс хэлж байгаа гэнэ. Түүнчлэн Н.Энхбаярын 15-р хороололд байрлах албан өрөөг нь мөн нэгжиж, өмч хөрөнгүүдийг битүүмжилсэн гэх мэдээлэл ч байна. Хамгийн сүүлийн мэдээллээр бол АТГ-ынхан Н.Энхбаярын гэрийн үүдийг хоёр цагдаагаар мануулж, эхнэр О.Цолмонгоос нь мэдүүлэг авсан аж.
Н.Энхбаярын гэрийн гадна Г.Шийлэгдамба очжээ | ||
Үзсэн: 3346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.