Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2021-09-23 12:08:28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Цахим үндэстэн болох, төрийн үйлчилгээг цахимжуулахаар “И-Монголиа” систем хөгжүүлэхэд эстонийн тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ чиглэлээр улам идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байгааг талууд онцолж, хүн хоорондын харилцаа, ард түмний нөхөрлөлийг бататгах үүднээс соёл, урлагийн арга хэмжээ зохиох талаар санал солилцов.

Цаашид боломжит бүх салбарт, тэр дундаа инновац, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт хоёр орны төрийн тэргүүн санал нэгдэв.

Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт үр дүнтэй, тогтвортой хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээний байнгын механизм байгуулах талаар санал солилцлоо.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгчтэй уулзав  
Үзсэн: 446 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй