Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-09-23 13:06:07

9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5 см орчим буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна.

Тухайлбал: Орхон, Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Байдраг, Чонохарайх, Баруунтуруун, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, ус судлалын Орхон-Орхон /Сэлэнгэ/, Халх-Баянхошуу, Улз-Эрээнцав харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см давсан байдалтай байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-09-23


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй