Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2021-09-27 11:40:56

2021 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 04-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай, сэрүүхэн байна.

Хур тунадас: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 28-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун, болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02,03-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 28-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолой, Дорнод Дарьгангын тал нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 8-13 метр хүрч, шороон шуурга шуурна.  

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэс


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй