Шууд Chart

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж, тогтоон баривчиллаа

2021-10-26 10:36:16

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 9, 10 дугаар сард оройн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг дээрэмдэх, эд зүйлийг нь хулгайлах, амь нас, эрүүл мэндэд нь онц хэрцгийгээр халдах зэрэг гэмт хэрэг бүртгэгдэх болсонтой холбогдуулан тус дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж байж болзошгүй этгээдийг цаг алдалгүй олж тогтоох чиглэлээр ажиллагаа зохион байгуулжээ. Ийн 25 настай А гэгч эрэгтэйг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад сэжигтэн А нь дараах гэмт хэргүүдийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Үүнд, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А гэх эмэгтэйг 2021 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэртээ байхад нь хутга тулган айлган сүрдүүлж хүчирхийлсэн, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө Г гэгчтэй хамтран 15-16 насны гурван хүүхдийг айлган сүрдүүлж, гар утас эд зүйлийг нь дээрэмдсэн, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны орцонд 2021 оны 10 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө эмэгтэй С-ийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулан төмрөөр зодож гар утас, цүнхийг нь дээрэмдсэн,  Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 орчим, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 10 орчим автомашины цонх хагалж эд зүйл хулгайлсан үйлдэл тус тус тогтоогджээ.

Дээрх хэргүүдтэй холбоотойгоор

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж, тогтоон баривчиллаа  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй