Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

2021-10-26 14:51:40

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2021 оны 10-р сарын 26-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 хэм дулаан байна.


2021 оны 10 сарын 26-ны 20 цагаас 10 сарын 27-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий болон говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2021 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 29-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30-нд Монгол-Алтайн уулсаар, 31-нд Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн  
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй