Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2021-11-01 13:32:42

2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 08-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

03-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, 04-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 07-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 01, 02-нд зарим газраар секундэд 7-12 метр, 03-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 06-07-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй