Шууд Chart

“Starship technologies” компанийн робот 2 сая дахь хүргэлтээ хийжээ

2021-11-03 08:52:01

АНУ-ынСтаршип” технологийн компанийн бүтээсэн робот хоол түгээгч 2 сая дахь хүргэлтээ амжилттай хийжээ. Нэг тохой орчим өндөртэй, дөрвөн том пицца барих чадвартай роботууд ресторануудаас хоолны захиалгаа  аваад эзэнд нь хүргэлт өгдөг байна.

Роботууд АНУ-ын 20 орчим хоолны газруудаас захиалга хүргэж байгаа бөгөөд удахгүй 25 болж нэмэгдэх аж. АНУ цар тахлын улмаас ажиллах хүчний дутагдалд ороод байгаа. Тэгвэл хүний нөөц дутмаг байгаа ресторан кафе хоолны газруудын эзэд, “Старшип” компанитай гэрээ хийж робот хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх болсон нь ачааллыг ихээхэн хөнгөлж байгааг мэдэгдсэн байна.

Тус компани 2019 онд ердөө 250 роботтой байсан бол одоо 1000 гаруй роботтой болжээ. Робот хоол хүргэх нь уран зөгнөлт зохиол байхаа хэдийн больсон бөгөөд удахгүй үйлчилгээгээ нэмэгдүүлнэ хэмээн тус компаниас мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Starship technologies” компанийн робот 2 сая дахь хүргэлтээ хийжээ  
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй