Шууд Chart

Монгол Улсад Олон улсын боксын тэмцээн зохиох санал гаргав

2021-11-12 17:46:12

У.Н.Кремлёв Монгол Улсад Олон улсын боксын томоохон тэмцээн зохиож байх, Боксын төв академи байгуулах саналаа илэрхийллээ. Мөн Монголын боксын холбоотой хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлэв.

ТОП-4 төрлийн нэг болох боксын спортыг хөгжүүлэх чиглэлээр гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ.

Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч өнөөдөр Үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчид болон боксын спортоор хичээллэж байгаа хүүхдүүдтэй уулзсан байна.

У.Н.Кремелёв 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болсон Олон улсын боксын холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн 57,33 хувийн  саналаар сонгогджээ.


Монгол Улсад Олон улсын боксын тэмцээн зохиох санал гаргав  
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй