Шууд Chart

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” сэдэвт киноны шилдгүүдийг цахимаар тодруулна

2021-11-18 10:55:19

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” богино хэмжээний кино бүтээх уралдаанд 26 бүтээл ирээд байна.

Сүүлийн шатанд шилдэг аннимаци, шилдэг нэвтрүүлэг төрөлд тус бүр хоёр, шилдэг богино хэмжээний кино төрөлд зургаан бүтээлийг цахим асуулгаар тодруулах боллоо.

Иргэд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гэсэн пэйж хуудсанд зочилж саналаа өгөх боломжтой. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Цөлжилт Монголд” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлан шилдгүүдийг тодруулсан юм.


“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” сэдэвт киноны шилдгүүдийг цахимаар тодруулна  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй