Шууд Chart

АНУ-ын Холбооны нөөцийн сангаас мэдэгдэл хийлээ

2021-12-01 11:27:36

АНУ-д инфляци сүүлийн 30 жилийн хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа. Тус улсын төв банкны тэргүүн инфляцийн талаар улам их санаа зовниж байгаагаа илэрхийллээ.

Холбооны нөөцийн сан үнийг бууруулахаар төлөвлөж байснаасаа эрт эдийн засгийн дэмжлэгээ татан авч магадгүй гэж төв банкны тэргүүн Жером Пауэлл мягмар гарагт мэдэгдлээ.

Төв банкны тэргүүн Жером Пауэлл инфляцийг "түр зуурын" гэж хэдэн сарын турш хадгалсаар ирсэн ч "энэ үгээсээ ухарч магадгүй нөхцөлд хүрсэн" гэж Сенатын банкны хороонд хандаж хэлсэн байна.

Холбооны нөөц санхүүгийн зах зээлээр дамжуулан мөнгөний урсгалыг хадгалахын тулд сард 120 тэрбум доллар зарцуулж байна. Төв банкны тэргүүн хэдэн долоо хоногийн өмнө тус банк актив худалдан авалтаа сард 15 тэрбум доллараар бууруулж, ирэх оны дундуур хөтөлбөрөөс гарна гэж мэдэгдсэн.

Мэдэгдлийнхээ үеэр Төв банкны тэргүүн Жером Пауэлл Холбооны Нөөцийн Сангийн хөтөлбөрийг бүр эрт зогсоох санал болгосон. Гэхдээ сүүлд омикрон хувилбар гарч ирсэн нь коронавирус эдийн засгийн төлөв байдалд заналхийлсээр байгааг тэрбээр анхааруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Холбооны нөөцийн сангаас мэдэгдэл хийлээ  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй