Шууд Chart

НАТО-гийн шахалтад орсон ОХУ-ын цэргүүд Украины хилийн ойролцоо байрлана

2022-01-17 15:00:31

Умард Атлантын гэрээний байгууллагатай зөрчилдсөний улмаас ОХУ Украины хилийн ойролцоох өөрийн нутаг дэвсгэрт цэргээ байрлуулна гэж Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ням гарагт мэдэгдлээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков CNN-д өгсөн ярилцлагадаа "Нөхцөл байдал маш хурцадмал, нөхөрсөг бус байгаа учраас бид эдгээр цэргийг үлдээх шаардлагатай гэж үзэж байна" гэж мэдэгджээ.

ОХУ-ын хилийн ойролцоо Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүч нэмэгдэж, сургуулилалт хийж, сөнөөгч онгоц, тагнуулын онгоц байнга нислэг үйлдэж байгаатай холбогдуулан ОХУ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой.

АНУ болон НАТО-той аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцээ бүтэлгүйтсэн ч ОХУ цэргээ хөдөлгөх бодолгүй байна гэж тэрбээр онцолжээ.

Гэсэн хэдий ч хоёр тал зөвшилцөлд хүрч чадахгүй бол ОХУ "Сөрөг арга хэмжээ авахад бэлэн" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО-гийн шахалтад орсон ОХУ-ын цэргүүд Украины хилийн ойролцоо байрлана  
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй