Шууд Chart

БОАЖ-ын сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав

2022-01-18 13:22:15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав.

Ажлын хариуцлага алдсан үндэслэлээр салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх гэдгийг Ерөнхийлөгч тодотголоо.

Тэрбээр юуны түрүүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, экосистемийг хамгаалах, ялангуяа цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, гол мөрөн, булаг шандыг хамгаалах, тэрбум мод тарьж ургуулах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд захилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” гэж заасан.


БОАЖ-ын сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй