Шууд Chart

Б.Ангирмаад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээв

2022-01-28 11:50:48

Хөгжмийн зохиолч, продюсер Балчинжавын Ангирмаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Тэрбээр Монголын рок, попын урлагт 40 шахам жил авьяас чадвараа шавхан зүтгэхдээ ая зохиогчоос хөгжмийн зохиолч, менежерээс продюсер, дуучнаас дуулах урлагийн багш болон өсөж, “Инээмтгий хүн”, “Сэхүүн салхи”, “Чи алзахгүй”, “Өнгө аяс”, “Хатуужилт ижий”, “Чиний харцанд” зэрэг нийгмийн амьдралын шинэ цагийн сэдэвтэй 100 гаруй дууны аяыг зохиож, орчин үеийн залуусын дуулах дуртай дуунуудыг бүтээж, UBS music телевизийн хөгжмийн суваг үүсгэн ажиллуулж, рок поп хөгжмөөр залуу хойч үедээ урлагийн боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.  


Б.Ангирмаад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээв  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй