
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын сайн малчин Бямбадоржийн Лувсангончигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат малчин цол хүртээв.
Тэрбээр амьдралаа мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулан тасралтгүй 58 жил хөдөлмөрлөхдөө уламжлалт мал аж ахуйг эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхааран ажилласан, залуу малчдыг мал маллагааны арга барилд сургаж, дадлагажуулахад өндөр хувь нэмэр оруулсан, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж буй юм.
Улсын сайн малчин Б.Лувсангончигт Гавьяат малчин цол хүртээв | ||
Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.