
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дамдины Бальдирт Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв.
Тэрбээр хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тасралтгүй 50-иад жил ажиллахдаа Монгол Улсад анхны 15 тахийг сэргээн нутагшуулах ажлыг хариуцан удирдаж, тахийн тоо толгойг 500 орчим болгон үржүүлэх хөрс суурийг тавилцаж, тахь үржүүлэх орчин, таатай нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан малын эмч, Хустайн байгалийн цогцолборт газрын анхны дарга, ахмад тахь судлаач юм.
Д.Бальдирт Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээлээ | ||
Үзсэн: 724 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.