
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал хоёр дахь удаагаа ХБНГУ-ын Мюнхен хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болно.
Эрдэм шинжилгээний бага хурлаар Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж амьдарч буй монгол эрдэмтэн, салбартаа манлайлагч залуусын байгаль хамгаалах уламжлалт өв соёлыг орчин үеийн технологи, инновацтай хослуулсан хүрээлэн буй орчны асуудлыг бодитойгоор шийдвэрлэх бүтээлч шийдлийг шалгаруулах юм.
Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч. Лодойравсал, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йорн Розенберг, Европын Парламентын гишүүн, Ханнс Зайделийн сангийн тэргүүн Маркус Фербер, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо болон холбогдох албан тушаалтнууд оролцоно.
“Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал болно | ||
Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.