Шууд Chart

“Miss Universe Mongolia 2022” тэмцээний бүртгэл маргааш дуусна

2022-04-02 10:12:45

Тус тэмцээнд Монгол Улс 2018 оноос оролцож эхэлсэн бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хоёр жил завсарласны эцэст Үндэсний ялагч тодруулах тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

“Miss Universe Mongolia 2022” тэмцээнд өндөр, жин, размер үл харгалзан Монгол Улсын иргэн, 18-аас 28 хүртэлх насны, англи хэлний анхан ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй өөрийгөө хөгжүүлэх, сорих сонирхолтой бүх бүсгүй оролцох боломжтой.

Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 3-ны ням гараг хүртэл явагдах бөгөөд “Miss Universe Mongolia” албан ёсны Фэйсбүүк хуудсанд хандаж, онлайнаар бүртгүүлэх юм байна.

1.5 тэрбум үзэгчтэй, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Miss Universe” тэмцээнд Монгол Улсаас 2018 онд загвар өмсөгч Д.Долгион, 2019 онд мисс Б.Гүнзаяа нар оролцож байсан билээ. Тэдний амжилтыг ахиулах, олон улсын тавцанд танигдах, эх орноо сурталчлах гурав дахь монгол бүсгүй “Miss Universe Mongolia 2022” тэмцээнээс тодорно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Miss Universe Mongolia 2022” тэмцээний бүртгэл маргааш дуусна  
Үзсэн: 1485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй