Шууд Chart

Тоттенхэм талбайдаа Нью Касл клубтэй тоглож 5-1 харьцаагаар бут ниргэжээ

2022-04-04 11:46:13

 

Английн прьемер лигийн 31-р тойргийн тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө Тоттенхэм талбайдаа Нью Касл клубтэй тоглож 5-1 харьцаагаар бут ниргэжээ. Улмаар Тоттенхэм 54 оноотой болж хүснэгтийн 4р байрт байгаа бол Нью Касл 31 оноотойгоор хүснэгтийн 15-р байрт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтын салхийг 39 минутад Нью Каслаас Шер гоолдож багаа тэргүүллийг авчирсан ч 43 минутад Сон Хын Мин дамжуулалтаар Дэвис тэнцээний гоолыг оруулсан бол 48 минутад Кейн дамжуулалтаар Доэрти багтаа тэргүүллийг авчирчээ. Улмаар 54 минутад Сон Хын Мин тэргүүллээ баталгаажуулсан бол 63 минутад Эмерсон тоглолтыг эцсийн гоолыг 83 минутад Бергвейн оруулжээ.

Английн прьемер лигийн 31-р тойргийн тоглолтын үр дүн

Ливерпүүл 2:0 Уотфорд

Бернли 0:2 Манчестер Сити

Челси 1:4 Брентфорд

Лидс 1:1 Саутгемптон

Вулверхэмптон 2:1 Астон Вилла

Брайтон 0:0 Норвич

Манчестер Юнайтед 1:1 Лестер

Вест Хэм 2:1 Эвертон

Тоттенхэм 5:1 Ньюкасл

Кристал Пэлас –:– Арсенал

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тоттенхэм талбайдаа Нью Касл клубтэй тоглож 5-1 харьцаагаар бут ниргэжээ  
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй