Шууд Chart

Лос Анжелес Лейкэрс талбайдаа Денвер Наггетсыг хүлээн авсан ч хожигдлоо

2022-04-04 15:11:27

NBA-ын талбайд өнөөдөр 12 тоглолт боллоо. Өнгөрсөн шөнө болсон Play-In Tournament-д өрсөлдөж байгаа Лос Анжелес Лейкэрс талбайдаа Денвер Наггетсыг хүлээн авч 118-129 харьцаагаар хожигдлоо. Улмаар 31 хожил, 47 хожигдолтой болж өрнөд бүсийн 11-р байр руу унаж Play-In Tournament гарлаа. Харин Наггетс 47 хожил, 32 хожигдолтой болж өрнөд бүсийн 5-р байрт дэвшлээ.

Тус тоглолтод Никола Ёокич 38 оноо, 16 самбар, 6 дамжуулалт 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Вил Бартон 25 оноо, Аарон Гордон 24 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Леброн Жеймс гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Энтони Дэвис 28 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 27 оноо, 10 самбар, 7 дамжуулалт, нэг хаалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милуоки Багс 112 : 118 Даллас Мавирекс

Бостон Селтикс 144 : 102 Вашингтон Уйзардс

Лос Анжелес Лейкерс 118 : 129 Денвер Наггетс

Индиана Пэйсэрс 117 : 121 Детройт Пистонс

Кливленд Кавалерс 108 : 112 Филадельфи 76

Орландо Межик 88 : 118 Нью-Йорк Никс

Торонто Репторс 109 : 114 Майами Хит

Хьюстон Рокетс 132 : 139 Миннесота Тембэруолвз

Сан-Антонио Спөрс 113 : 92 Портленд Трэйл Блэйзэрс

Оклахома-Сити Тандер 117 : 96 Финикс Санс

Сакраменто Кингс 90 : 109 Голден Стэйт Уорриорс

Лос Анжелес Клипперс 119 : 100 Нью Орлеан Паликанс

Нийтэлсэн: У.Баярсайхан

Лос Анжелес Лейкэрс талбайдаа Денвер Наггетсыг хүлээн авсан ч хожигдлоо  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй