
Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчид Монголд тоглохоор ирээд байна. “Турк ардын хөгжмийн мастерууд Монголд” тоглолтод Анатолийн бүс нутгийн Турк маягийн “Морин хуур” гэж нэрлэж болохоор саз хөгжмийн зэмсгээр төрөл бүрийн ардын хөгжмийг өвөрмөц арга барил, техникээр тоглож, толилуулах юм.
Уран бүтээлчид Турк ардын хөгжмийг Монголын ард түмэнд таниулах зорилгоор төрөл бүрийн аялгуу гаргадаг уламжлалт хөгжмийн зэмсгээр гайхалтай аялгуунуудыг тоглоно. Тоглолт дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар театрын тайзнаа болох юм. Монголоос Улаанбаатар театрын үндэсний хөгжмийн Хангарди найрал хамтран тоглоно.
Туркийн ардын хөгжмийн мастерууд Улаанбаатар театрт тоглоно | ||
Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.