Шууд Chart

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шинэчилсэн бүрэлдэхүүнийг зарлалаа

2022-04-10 14:35:04

“Жакарта-2018” Азийн наадмаас хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шинэчилсэн бүрэлдэхүүнийг зарлалаа.

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал энэхүү тушаалыг гаргасан аж.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг танилцуулъя.

Дасгалжуулагчийн баг

Ахлах дасгалжуулагч – О.Баярцогт

Туслах дасгалжуулагч – Д.Пүрэвдорж

Туслах дасгалжуулагч – Ц.Чинзориг

Туслах дасгалжуулагч – Ч.Ижилболд

Тамирчдын бүрэлдэхүүн

 Д.Дэлгэрням /Тэнүүн Өлзий металл/

О.Энхбаатар /Архангай Алтан Дорнодын дайчид/

А.Ананд /Архангай Алтан Дорнодын дайчид/

А.Энхбаясгалан /Танан гарьд/

Д.Дөлгөөнмөрөн /Танан гарьд/

Г.Баттөр /Этүгэн ирвэсүүд/

О.Эрдэнэцогт /Танан гарьд/

А.Тэмүүжин /Танан гарьд/

Б.Болдбаатар /Танан гарьд/

Э.Цэрэнбаатар /IHC Apes/

Э.Дөлгөөн /Завхан Brothers/

Т.Санчир /Эрдэнэтийн уурхайчид/

О.Сэргэлэн /Хасын хүлгүүд/

Б.Билгүүн /Хасын хүлгүүд/

Т.Ууганбаяр /Тэнүүн Өлзий металл/

О.Очирбат /Эрдэнэтийн уурхайчид/

Ц.Азбаяр /Хасын хүлгүүд/

Н.Батбаяр /Сөүл Самсунг Тандерс/

Ш.Энхийн-Од /Дэйтоны их сургууль/

Г.Насанжаргал /Хасын хүлгүүд/

Дээрх шигшээ багийн тухайд 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө ирэх тавдугаар сард Шри Ланк улсад болох тэмцээнд оролцоно. Мөн есдүгээр сард Азийн наадам хүлээж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шинэчилсэн бүрэлдэхүүнийг зарлалаа  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй