Шууд Chart

МҮБХ-ны Тэргүүнээр улсын заан Ц.Магалжав улиран сонгогдлоо

2022-04-11 12:01:57

Монголын Үндэсний бөхийн холбооны IX "Их Эе" хурал өнгөрсөн бямба гарагт болсон билээ.

"Их Эе"-д МҮБХ-ны дүрмийн дагуу 256 төлөөлөгч оролцох бөгөөд аймгуудын бөхийн дэвжээдээс тус бүр дөрөв, 21 аймаг болон нийслэлийн дагуул хот Багануур, Налайхын бөхийн холбоод тус бүр гурав, жаяг дэгийн багаас заасан тоогоор, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач тус бүр тав, МҮБХ-ны сонгуульт хугацааны тэргүүлэгч гишүүд, улсын заанаас дээш цолтой бөхчүүд өөрийн хүслээр оролцохоос 218 төлөөлөгч буюу 85,1 хувийн ирцтэйгээр хурал болжээ.

Хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, Тэргүүн, Тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонгосон юм.

Төлөөлөгчдөөс улсын заан Ц.Магалжав, улсын начин Б.Одхүү нарыг МҮБХ-ны Тэргүүнд нэр дэвшүүлснээс улсын начин Б.Одхүү нэрээ татаж, санал хураалтад оролцсон 134 төлөөлөгчийн 132 буюу 98,5 хувийн саналаар МҮБХ-ны Тэргүүнээр улсын заан Ц.Магалжавыг сонголоо.

Олонхын санал авсан дараах төлөөллүүдийг МҮБХ-ны Тэргүүлэгчдээр сонголоо.

  1. МҮБХ-ны тэргүүн
  2. Архангай: Улсын харцага Г.Батбаяр
  3. Баян-Өлгий: Аймгийн арслан Х.Асен
  4. Баянхонгор: Улсын харцага Д.Батболд
  5. Булган: Улсын заан Д.Баасандорж
  6. Говь-Алтай: Улсын заан Б.Соронзонболд
  7. Говьсүмбэр:
  8. Дархан-Уул:
  9. Дорноговь: Улсын начин А.Хатансайхан
  10. Дорнод: Улсын начин Д.Цогзолдорж
  11. Дундговь: Улсын начин А.Алтанхуяг
  12. Завхан: Улсын гарди М.Баяржавхлан
  13. Орхон:
  14. Өвөрхангай: Аймгийн арслан Ц.Жамсран
  15. Өмнөговь: Улсын начин Б.Сумьяа
  16. Сүхбаатар: Улсын начин Бо.Батжаргал
  17. Сэлэнгэ: Аймгийн начин: О.Болд-Эрдэнэ
  18. Төв: Улсын харцага Л.Бадарч
  19. Увс: Улсын гарди Б.Гантогтох
  20. Ховд: Улсын заан Ц.Мягмарсүрэн
  21. Хөвсгөл: Улсын начин А.Давааням
  22. Хэнтий: Улсын начин Б.Одхүү
  23. Багануур: ҮБХ тэргүүн Ж.Мөнгөнбаяр
  24. Налайх: Аймгийн начин З.Төртогтох
  25. Жаяг дэг: Улсын ахлах тайлбарлагч С.Гантөр

Мөн МҮБХ дүрэмдээ өөрчлөлт оруулан, Цэцдийн зөвлөлөө татан буулгаж, Бөхийн барилдааны зөвлөл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг шинээр байгууллаа.

Бөхийн барилдааны зөвлөл нь 25 гишүүнтэй байх ба гишүүдийг Их Эеийн хурлын төлөөлөгчдөөс сонгоно. Хурлын редакцын комисст хандан бөхийн дасгалжуулагчид, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдээс Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн байгааг хуралдуулан олонхын санал авсан 25 гишүүн орж ажиллана. Тус зөвлөлийг МҮБХ-ны Бөхийн асуудал хариуцсан Дэд Тэргүүн даргалж, дүрмийг баталж мөрдүүлж ажиллана.

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Тус зөвлөлийн 6 гишүүн олон нийтийн төлөөллөөс, гурван гишүүн бөхийн төлөөллөөс орж бүрдүүлэх бөгөөд МҮБХ-ны Тэргүүн даргалан, шийдвэрийг гаргаж мөрдүүлэн ажиллана.

Монголын Үндэсний бөхийн холбоо


МҮБХ-ны Тэргүүнээр улсын заан Ц.Магалжав улиран сонгогдлоо   
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй