Шууд Chart

Улсын заан Ч.Батзориг хурдан удмын дөрвөн гүүг дуудлага худалдаагаас авлаа

2022-04-13 12:40:22

Хэнтий аймгийн шилмэл гүүнүүдийн дуудлага худалдаа өнгөрсөн бямба гарагт Тэрэлж дэх “Хаадын хаан” морин паркт боллоо.

Тус аймгийн 10 гаруй сумаас 20 тооны гүүг тус бүр таван сая төгрөгөөс эхлэн дуудаж, гучхан минутын дотор шинэ эзнээ олжээ.

Тус дуудлага худалдаанд ХХААЯ-ны сайд, Монгол Улсын манлай уяач З.Мэндсайхан, улсын заан Ч.Батзориг, ММСУХ-ны тэргүүн, тод манлай уяач Ц.Батсайхан, тод манлай уяач Д.Хишигжаргал, манлай уяач М.Мөнхбат, ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, улсын алдарт уяач Ч.Хишигбаатар нарын тэргүүтэй хүн ирсэн байна.

Тэднээс хамгийн олныг буюу дөрвөн гүүг улсын заан Ч.Батзориг авсан нь хамгийн онцлог байлаа.

Уяачдын хувьд адууныхаа чанар, хурдыг нэмэгдүүлэхийн тулд сайн гүүтэй болох нь гол зорилго байдаг аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын заан Ч.Батзориг хурдан удмын дөрвөн гүүг дуудлага худалдаагаас авлаа  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй