Шууд Chart

МХБХ Авилгатай тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2022-04-13 15:27:01

МХБХ, түүнийг төлөөлж АХБХ-ны дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Авилгатай тэмцэх газар, түүнийг төлөөлж Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Тамгын хэлтсийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн ажилтан, комиссар Н.Тэмүүлэн нар оролцож, хамтран ажиллах хүрээ, чиглэлийг харилцан тохиролцож, дөрвөн жилийн хугацаатай санамж бичгийг үзэглэлээ.

Тус уулзалтын үеэр МХБХ-ны хэлтсүүд болон үйл ажиллагаатай танилцсан юм.

Санамж бичгийн хүрээнд авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх МХБХ-ны гишүүдийн шударга ёсны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, хандлага тогтооход чиглэгдсэн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах, МХБХ-ны ёс зүй, сахилгын дүрмийг тогтоох, мөрдүүлэх, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан мэдээллийг ил тод, нээлттэй байдлыг хангахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ Авилгатай тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй