Шууд Chart

Улсын наадмын Урианхай сурын харваанд түрүүлсэн харваачийг “Тоёота приус” машинаар байлна

2022-04-13 17:15:02

Монголын урианхай сурын холбооны ерөнхийлөгч Т.Түмэндэлгэрийн санаачилсан Урианхай сурын хасагдах харваа тэмцээн нийслэл дэх сурын талбайд болж дүнгээ гаргалаа.

Тус тэмцээний зорилго нь харваачдын чансааг тодорхойлох, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байна.

Мөн харваачдынхаа амжилт хөдөлмөрийг үнэлж, улсын баяр наадмаар Урианхай сурын харваанд түрүүлсэн харваачийг “Тоёото приус” авто машинаар урамшуулна гэдгээ мэдэгдлээ.

Урианхай сурын хасагдах системээр явагдах харваа гурван үе шаттай явагджээ.

Нэгдүгээр шат буюу босго харваа: 

Харваач тус бүр 20 суранд есөн сум харваж, дөрөв буюу түүнээс дээш оносон харваач дараагийн дунд харваанд харвах эрхтэй болно. 

Босго харвахдаа гурван буюу түүнээс бага онож хасагдсан харваачид нэмж зургаан сум харваж нийлбэр 15 сумнаас оноогоор нь эрэмбэлэн харвав.

Нэгдүгээр байр Ховд аймгийн Булган сумын уугуул, “Петровист” багийн харваач, спортын дэд мастер Л.Отгоншар

Хоёрдугаар байр залуу харваач М.Төрмөнх

Гуравдугаар байр Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, залуу харваач Б.Нацагаа.

Дунд харваа: 

Дунд харваанд харваачид 20 суранд есөн сум нэмж нийлбэр 18 сумнаас ес буюу түүнээс дээш оносон харваач дараагийн шат буюу түрүү харваанд оролцох эрхтэй болсон.

Дунд харваандаа найм буюу түүнээс бага оносон харваачдад гурван сум нэмж, нийлбэр 21 сумнаас оноогоор нь эрэмбэлэн харвав.

Нэгдүгээр байр Ховд аймгийн Булган сум, “Мондэ” багийн харваач Л.Баттулга

Хоёрдугаар байр Дархан-Уул аймгийн харваач Ганбаатар

Гуравдугаар байр Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Дархан-Уул аймаг Шарын гол сумын харваач Ө.Баянбаатар.

Түрүү харваа:

Түрүү харваанд шалгарсан харваачид 10 суранд 12 cум нэмж харван нийлбэр 30 сумны оноогоор нь эрэмбэлэн харвав.  

Тэргүүн байр Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын ерөнхий газар “Эрч” спорт хороо, “Өндөр Алтайн Буян” компанийн харваач Урианхай сурын улсын мэргэн Т.Очироо /26 оноо/ алтан медаль, өргөмжлөл, нэг сая төгрөг.

Дэд байр Сэлэнгэ аймгийн залуу харваач Ч.Баттогтох /24 оноо/ мөнгөн медаль.

Гуравдугаар байр Архангай аймаг, “Алдар” спорт хороо, “Алдар Жем” багийн харваач, спортын мастер Б.Баасанбат /24 оноо/ хүрэл медаль.

Дөрөвдүгээр байр Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын уугуул, “Зэлмэ” клубын харваач спортын мастер Т.Батхүрэл /24 оноо/ хүрэл медаль.

Тавдугаар байр Төв аймаг, “Цэц” багийн харваач Ж.Насанбат /23 оноо/ шагналт байрт шалгарсан юм.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын наадмын Урианхай сурын харваанд түрүүлсэн харваачийг “Тоёота приус” машинаар байлна   
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй