Шууд Chart

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Хасын хүлэгүүд" багт баяр хүргэв

2022-04-15 13:50:54

2022 оны сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын тэмцээн амжилттай болж, "Хасын хүлэгүүд" баг долоо дахь удаагаа дээд лигт түрүүлсэн билээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр дээд лигийн аварга багтай уулзаж, баяр хүргэв.

Хотын дарга цаашид сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын цом болоод бусад зохион байгуулалтын ажлууд дээр хамтран оролцох боломжтой гэдгээ илэрхийллээ.

Тэрээр "Улаанбаатар хотын 34 дэх Засаг дарга учраас “Хасын хүлэгүүд” багийнхан 34 гэсэн дугаар бүхий сагсан бөмбөгийн өмсгөл бэлэглэжээ. Нэр төрийн хэрэг байлаа. Сагсан бөмбөгийн спорт Монгол Улсад бага багаар хөгжсөөр байна. Хангалттай хэмжээнд биш ч тамирчдаа үнэлдэг, нийгмийн баталгааг нь хангадаг болсон. "Спортоор хоолоо олж идэхгүй" эсвэл "Монголд багийн спорт хөгжихгүй" гэдэг үзэл хоцрогдсон гэдгийг эдгээр залуус харуулж байгаад туйлын бахархалтай байгаа. Спортоор хичээллэдэг хүн манлайлах чадвартай, аливаа зүйлд бууж өгөхийг, ялагдахыг хүсдэггүй. Спортоос хүнд өгдөг энэ хүмүүжлийг олон залуучууд эзэмшээсэй гэж би боддог. Тийм учраас спортыг хөгжүүлэх, дэмжих тал дээр нийслэлийн удирдлагын баг анхаарал хандуулна" гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Хасын хүлэгүүд" багт баяр хүргэв  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй