Шууд Chart

“Энержи-3х3” лиг аваргуудаа тодрууллаа

2022-05-02 12:11:25

3х3 сагсан бөмбөгийн дотоодын хамгийн том “Энержи-3х3” лиг нэг сарын хугацаанд болж, дүнгээ гаргалаа.

Тус тэмцээн өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод болдог байсан бол энэ удаа Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ, Өмнөговь аймагт олон улсын стандартын дагуу зохион байгуулагдаж, бүс бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг 12 баг өнгөрсөн амралтын өдрүүдэд лигийн аваргын төлөө өрсөлдлөө.

Эрэгтэй төрөлд “Улаанбаатар” баг түрүүлж, шилжин явах цом болон Филиппин Улсын нийслэл Манила хотод энэ сарын 28-29-нд болох хамгийн өндөр чанасаа болон шагналтай 3х3 сагсан бөмбөгийн Их дуулга тэмцээнд орох эрх авав. Удаах байруудад “Амгалан”, “Тэскома 5D” баг багтлаа.

Лигийн финалын хамгийн оргил нь эмэгтэй шигшээ тоглолт байлаа.

Өнгөрсөн оны олимпын наадамд багийн спортын төрлөөр анх удаа оролцсон эмэгтэй баг бүрэн бүрэлдхүүнээрээ олимпын наадмын эцсийн сонгон шалгаруулалтаас хасагдсан Б.Болор-Эрдэнээр ахлуулсан залуучуудын багтай учраа таарсан юм.

Тоглолтын уур амьсгал эхнээсээ ширүүн болж, Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй залуу охид олимпын багийг бут ниргэж, аваргын цом өргөв.

Хэдийгээр олимпын баг хожигдол хүлээсэн ч дотоодын өрсөлдөөн ямар их хэмжээнд хүчтэй байгааг харуулж байлаа. Эмэгтэй лигийн гуравдугаар байранд “NUM” баг орлоо.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Энержи-3х3” лиг аваргуудаа тодрууллаа   
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй