Шууд Chart

“Нийтийн хөлбөмбөг” төсөл энэ сарын 8-нд эхэлнэ

2022-05-04 12:22:37

 

МХБХ-ны гишүүн клубүүдэд сургалт зохион байгуулж, “Нийтийн хөлбөмбөг” төсөлтэй холбоотой мэдээлэл танилцууллаа.

МХБХ гишүүнчлэл бүхий 24 клубт сургалт, уулзалтыг зохион байгуулж, дараах асуудлыг хамруулжээ.

Үүнд:

МХБХ-ны “8 жил 8 зорилт” урт хугацааны стратеги хөтөлбөрийг танилцуулав.

МХБХ-ны Гишүүн байгууллагын менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа МХБХ-ны клуб лицензийн мэдээллийг танилцуулав.

МХБХ Цагдаагийн Ерөнхий газартай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан хүрээнд ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул /Ph.D/ ирж мөрийтэй тоглоом, авлига, хээл хахуультай холбоотой гэмт хэрэг эрүүгийн хууль тогтоомжид хэрхэн шинэчлэгдэж зохицуулагдсан талаар танилцуулга оров.

Төгсгөлд нь, МХБХ-ны Маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Нийтийн хөлбөмбөг” төсөлд МХБХ-ны гишүүн клубүүд хэрхэн оролцох болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж, сурталчлах ямар боломжууд байгаа талаар мэдээлэл хүргэв.

Дашрамд дурдахад, Цагдаагийн Ерөнхий газрын Цагдаагийн дэд хурандаагийн танилцуулсан сургалтын бичлэгийг тун удахгүй МХБХ-ны пэйж хуудаст байршуулах бөгөөд та бүхэн тус бичлэгтэй танилцаж, мөрийтэй тоглоом, авлига, хахуультай холбоотой үйл ажиллагаа Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн хуульчлагдсан байдаг талаар мэдээлэл авах бүрэн боломжтой болно.

“Нийтийн хөлбөмбөг” төсөл энэ сарын 8-18-ны хооронд Д.Сүхбаатарын талбайд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Нийтийн хөлбөмбөг” төсөл энэ сарын 8-нд эхэлнэ   
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй