Шууд Chart

МСБХ-ны шинэ удирдлагууд МҮОХ-д зочиллоо

2022-05-05 16:06:58

 

Монголын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн сард хурлаа хийж, удирдлагуудаа шинээр сонгосон. Шинээр сонгогдсон удирдлагын багийг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч О.Одбаяр нар байлцав. Монголын сагсан бөмбөгийн холбоог төлөөлж ерөнхийлөгч Г.Батцэнгэл, дэд ерөнхийлөгч Т.Түвшинбаяр, Л.Мягмаржав, Э.Анар, ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар уулзалтад оролцсон юм.

Уулзалтын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг сагсны холбоо нэгдсэн нэг удирдлагатай болсонд талархаж буйгаа илэрхийлж, цаашид сагсны холбоог бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл сонгуульт ажлын хугацаандаа холбооны зөв засаглалыг бэхжүүлж, санхүүгийн тал дээр бие даасан болгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн спортыг бизнестэй хэрхэн холбох, урт хугацааны бизнес загварыг хэрхэн бий болгох талаар санал солилцлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МСБХ-ны шинэ удирдлагууд МҮОХ-д зочиллоо   
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй