Шууд Chart

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалыг Монгол Улсын “Аялал жуучлалын элч”-ээр өргөмжлөв

2022-05-20 13:28:33

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсад хийж буй энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсыг Японд сурталчлах, Монголын аялал жуулчлалын салбарыг дэмжих, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх Монгол Улсын “Аялал жуулчлалын элч” өргөмжлөлийг гардууллаа. 

Монгол Улсын “Аялал жуулчлалын элч” өргөмжлөлийг мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал, Япон Улсад Монгол Улсын эдийн засаг, соёл, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол төв”, “Nippon travel” ХХК-ийн захирал Ё.Кояно нарт гардууллаа гэж БОАЖЯ-наас мэдээллээ.  


Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалыг Монгол Улсын “Аялал жуучлалын элч”-ээр өргөмжлөв  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй