Шууд Chart

"Гэм зэм" жүжиг Соёлын төв өргөөнд дахин тоглогдоно

2022-05-22 13:02:13

 

"Гэм зэм" постдрамын жүжиг үзэгчдийн хүсэлтээр ирэх зургаадугаар сарын 9, 10-нд Соёлын төв өргөөнд дахин тоглохоор болжээ.

Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай романыг Я.Баяраа жүжгийн зохиол болгон хөрвүүлж, М.Батболд ерөнхий найруулагчаар ажилласан билээ.  

Дашрамд сонирхуулахад "Гэгээн муза-16" олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруултад "Гэм зэм" постдрамын жүжиг өрсөлдөх эрхтэй болж, 10 гэрчилгээ гарджээ.

Тус наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт зургаадугаар сарын 4-10-нд болно. Хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн “Гэм зэм” жүжгийн уран бүтээлчдийг танилцуулж байна.

"Шилдэг найруулагч" номинацид М.Батболд

"Шилдэг зохиолч" номинацид Я.Баяраа

"Шилдэг тайзны зураач" Л.Батбилэг

"Шилдэг эрэгтэй гол дүр" номинацид Д.Лхагва

"Шилдэг эмэгтэй гол дүр" номинацид Д.Ганцэцэг

"Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид Ц.Төмөрбаатар

"Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид Ш.Доржсүрэн

"Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид П.Эрдэнэзаан

"Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид Э.Ууганбаяр

"Шилдэг эмэгтэй туслах дүр" номинацид Г.Золзаяа

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Гэм зэм" жүжиг Соёлын төв өргөөнд дахин тоглогдоно  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй